Н.Учрал: Тулаад ирсэн зовлонг туулаад гарах нь хүний зөвхөн дотоод сэтгэлд байдаг шүү.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Эргэн ирсэн минь" номоо хэвлүүлэн гаргаж, өнөөдөр /2023.12.29/ номын нээлтээ хийлээ.
Шинэ номынхоо талаар тэрээр "Тулаад ирсэн зовлон, бэрхшээлийг туулаад гарах хүч нь хүний сэтгэлд байдаг. Сэтгэлийн хатуужилтай, дотоод хүчтэй байж чадвал ямар ч бэрхшээлийг давж болдог гэдгийг харуулахыг хичээсэн.
Хорвоо дэлхийн зовлон бэрхшээл зөвхөн миний нуруу дээр байгаа юм шиг санахгүйгээр даваад гарах боломжтой зүйл гэдгийг үргэлж харж, урагшилж, тэмцэж, одоо цаг дээр амьдарч чадвал хувь заяа үргэлж таныг шагнах болно гэдгийг харуулахыг хичээж байна.” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.