Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд!

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Вьетнам Улс руу зорчих иргэд та бүхэн зохих ангиллын визийг авч аялахыг зөвлөж байна.

Вьетнам Улс руу 30 хоногоос доош хугацаагаар зорчихоор төлөвлөж  байгаа иргэд цахим виз, 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол ЭСЯ-нд нь хандан виз авна. Виз хэрхэн мэдүүлж, авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://www.vietnamimmigration.com/mongolian/embassy-of-vietnam-in-mongolia-mn/

Харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болох тодорхой хугацааг тухайн үед нь мэдэгдэх болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа 2023-12-28

Гацуур модыг алим, самар зэргээр чимдэг байжээ. 2023-12-29

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын начин Д.Амарсайхан хүртлээ 2023-12-30

Автобусны картыг дахин шинэчилж, ахмадууд, оюутнуудын хязгааргүй зорчилтыг хязгаарлана 2023-12-30

Н.Учрал: Тулаад ирсэн зовлонг туулаад гарах нь хүний зөвхөн дотоод сэтгэлд байдаг шүү. 2023-12-30

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд! 2023-12-30

БНСУ-ын “SMART ENERGY PLATFORM” нэгдэлтэй хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2023-12-30

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашинуудыг ирэх онд замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2023-12-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ 2024-01-01

2024 ОНЫ ОРДУУДЫН ЗУРХАЙ. 2024-01-01

ӨНӨӨДРӨӨС МӨРДӨГДӨХ ШИНЭ ХУУЛИУД... 2024-01-01