Ангараг гарагийг далайгаар бүрхэх хэмжээний мөсийг илрүүлжээ.
Европын сансар судлалын агентлагийн /ЕКА/ “Mars Express” хөлөг Ангараг гарагийг далайгаар бүрхэх хэмжээний мөсийг тус гараг дээр илрүүлжээ.
Улаан нүдэн гараг дээр өмнө ч мөс олдож байсан ч ийм их хэмжээний мөс илрүүлж байгаагүй. Тус гарагийн экватор орчим олдсон мөс гадаргуугаас 3.5 км гүнд тогтжээ. Мөс нь олон зуун м зузаан хатуурсан үнс, тоосонд хучигдсан аж. Эрдэмтдийн тооцоолсноор, мөсийг хайлуулбал Ангараг гарагийг бүхэлд нь 1.5-2.7 м гүн усаар бүрхэх гэнэ. Ангараг үүссэн хойш тус гарагийн туйл тэнхлэгээ даган, хэвийж, байнга өөрчлөгддөг байжээ. Хүчтэй хэвийхэд Ангарагийн туйл нар руу чиглэх үед экваторын гадаргуу дээр их хэмжээний мөс үүсэж, хожим нь зузаан үнс, тоосонд хучигдсан байх талтай гэж эрдэмтэд таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.