“Boeing 737 MAX 9” нисэх онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унажээ.

“Boeing 737 MAX 9” нисэх онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унажээ.

Нэгдүгээр сарын 5-ны өдөр Портлэнд-Онтарио /Калифорни муж улс/  чиглэлд үйлдэж байсан нислэгийн үеэр ослын хаалга салж унасны улмаас Alaska Airlines агаарын тээврийн компани “Boeing 737 MAX 9” загварын нисэх онгоцнуудын нислэгийг зогсоожээ. 

Reuters агентлагийн мэдээлснээр, ослын үед гарахад ашигладаг нисэх онгоцны хаалга 5 орчим километрийн өндөрт салж унасан байна.

Уг ослын улмаас 171 зорчигч, багийн зургаан гишүүнээс гэмтэж бэртсэн хүн байхгүй байна. Нисэх онгоц хөөрснөөсөө хойш 35 минутын дараа Орегон муж улсын Портлэнд хотод буцаж газарджээ.

"Хэдийгээр ийм тохиолдол ховор боловч манай нисэх онгоцны багийнхан ийм нөхцөлд аюулгүй байдлын арга хэмжээ авахад бэлтгэгдсэн байдаг" гэж Alaska Airlines компанийн мэдэгдэлд дурджээ. Агаарын тээврийн тус компани нь “Boeing 737 MAX 9” загварын 65 нисэх онгоцтой бөгөөд засвар үйлчилгээ, аюулгүй байдлын шалгалт хийсний дараа л нислэгт ашиглана гэж компанийн удирдлага мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.