ОХУ-ЫН АЛС ДОРНОДЫН САХАЛИН МУЖИД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖЭЭ

ОХУ-ЫН АЛС ДОРНОДЫН САХАЛИН МУЖИД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖЭЭ

ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо.  Аюулт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бизнес эрхлэгчдийг гэрээсээ ажиллахыг уриалан, “Онц байдал” зарласан байна. Цасан шуурганы улмаас Южно-Сахалинск хотын нийтийн тээвэр, зорчих төв замууд гурван метрт хүрсэн зузаан цасанд боогджээ. Цасанд хаагдсан орон сууц, айл, өрхүүдийн зам гарцыг нээх ажилд 136 техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна. 
Эх сурвалж: https://www.themoscowtimes.com
https://nema.gov.mn/post/152450

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.