Хятадын хаврын баяраар зорчих хөдөлгөөний асар том давалгаа эхэлдэг.

Хятадын хаврын баяраар зорчих хөдөлгөөний асар том давалгаа эхэлдэг.

Хятадын ард түмэн Хаврын баярын үеэр бүх нийтээр амарч, төрөлх нутагтаа очиж халуун ам бүлээрээ цуглан шинэ оноо тэмдэглэдэг уламжлалтай. Энэ үеэр Хятадад зорчих хөдөлгөөний асар том давалгаа эхэлдэг. 

Энэ жилийн Хаврын баярын галт тэрэгний зорчих тасалбарыг нэгдүгээр сарын 12-ны өдрөөс худалдаж эхэлжээ. Төрийн өмчит “Хятадын төмөр зам” компаниас мэдээлснээр, нэгдүгээр сарын 23-ны өдөр 18 сая 937 мянган тасалбар зарагдсан нь нэг өдрийн дээд үзүүлэлт юм. Тасалбар худалдаж эхэлсэн өдрөөс хойш 190 гаруй сая тасалбар зарагдсанаас 60 сая гаруй нь баярын өмнөх өдрүүдэд зорчих тасалбар ажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 159 хувиар өссөн тоо юм.

Агаарын тээврийн тухайд урьдчилсан мэдээллээр зөвхөн Бээжингийн нисэх онгоцны буудлаар өдөрт 180 мянга орчим зорчигч үйлчлүүлнэ. Хамгийн олон буюу 200 мянга гаруй аялагч ирэх хоёрдугаар сарын 8-нд зорчих тийз захиалжээ. Харин 10-наас хойш зорчигчдын урсгал бага зэрэг буурч, амралтын өдрүүд дуусахад үед буюу хоёрдугаар сарын 17 гэхэд дахин эрс нэмэгдэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.