БНСУ-ын алдарт дуучин Ким Хюн Жүн, MC Sniper, Bloo нар өнөөдөр ирнэ.

БНСУ-ын алдарт дуучин Ким Хюн Жүн, MC Sniper, Bloo нар өнөөдөр ирнэ.

Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хюн Жүн, MC Sniper, Bloo нар өнөөдөр 16:00 цагаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд бууна хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. 

Эвандис энтертайментийн зохион байгуулж буй тоглолтод оролцохоор ирсэн тэд маргааш буюу хоёрдугаар сарын 16-ий өдрийн 20:00 цагаас зохион байгуулагдах хэвлэлийн бага хуралд мөн оролцох аж. 

Рэппэр MC Sniper-ийг Монголчууд "Bk Love" дуугаар нь сайн мэдэх бол реппэр Bloo "Downtown Baby" дуугаараа бид бүхний танил болсон. Харин жүжигчин, дуучин Ким Хюн Жүн "F4" киноны Юн Жи Хүгийн дүрээр үзэгчдийн хайрыг татсан нэгэн билээ. 

Энэхүү тоглолтод Монгол уран бүтээлчид болох дуучин Чойжоо, Vnadebo хамтлаг болон продюсер, дуучин Man on the Moon нар оролцохоос гадна зочин артистууд хүрэлцэн ирнэ. 

Тоглолт энэ сарын 17-ний өдөр Буянт-Ухаа спорт ордонд 18:00 цагаас болно. 

Тасалбарыг: Shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадын иргэний өмчийг булаахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоожээ 2024-02-15

ХҮҮХДИЙН БАГЦ-2 буюу 6-17 насныхан дараах үзлэг, оношилгоонд хамрагдана. 2024-02-15

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсжээ 2024-02-15

Манай улсын эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь огт гэрлээгүй 2024-02-15

Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2024-02-15

БНСУ-ын алдарт дуучин Ким Хюн Жүн, MC Sniper, Bloo нар өнөөдөр ирнэ. 2024-02-15

Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журмын төслийг хэлэлцлээ 2024-02-15

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд 2024-02-15

Татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацаа маргааш дуусна 2024-02-15

Ховд-Булган-Улсын хил чиглэлийн замыг хаажээ 2024-02-16

Цасны нурангид дарагдсан хоёр малчны нэгийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2024-02-16