Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газар эрэн хайх аврах ажиллагааны нэг дуудлага хүлээн авч сураггүй алга болсон хоёр иргэнийг Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 авто машин, 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Тодруулбал, 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим цагаан өнгийн “subaru forester” авто машинтай 19 настай 6 сартай жирэмсэн эмэгтэй нөхрийн хамт Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын зүг гарсан байна.

Замд гарсан өдрөө буюу хоёрдугаар сарын 13-ны 22:00 цагийн орчим Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна.

Дээрх хүмүүсийг харсан хүмүүс Онцгой байдлын газрын 7059-101, 80105025 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү гэж Дундговь аймаг Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын иргэд Вьетнам улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчино 2024-02-15

Гадаадын иргэний өмчийг булаахдаа өндөр зохион байгуулалттайгаар ажилласан байж болзошгүй бүлэглэлийг олж тогтоожээ 2024-02-15

ХҮҮХДИЙН БАГЦ-2 буюу 6-17 насныхан дараах үзлэг, оношилгоонд хамрагдана. 2024-02-15

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсжээ 2024-02-15

Манай улсын эмэгтэйчүүдийн 41.4 хувь нь огт гэрлээгүй 2024-02-15

Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 2024-02-15

БНСУ-ын алдарт дуучин Ким Хюн Жүн, MC Sniper, Bloo нар өнөөдөр ирнэ. 2024-02-15

Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журмын төслийг хэлэлцлээ 2024-02-15

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд 2024-02-15

Татварын буцаан олголтын материал хүлээн авах хугацаа маргааш дуусна 2024-02-15

Ховд-Булган-Улсын хил чиглэлийн замыг хаажээ 2024-02-16