Энэ өвөл 1975 оноос хойш ороогүй, хамгийн их цас унажээ.
Тодруулбал, 2009-2010 оны өвөл нийт нутагт дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан бол энэ жил 9.6 мм буюу дунджаас 1.6 дахин их цас ороод байна. Энэ сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумын нутгаар 1.2-3.6 дахин их цас унасныг ОБЕГ мэдээллээ.
Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 1975 оноос хойш хамгийн их цас орсон байна. Харин өнгөрсөн 12 дугаар сард улсын хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их, 2012 оноос хойш ороогүй хур тунадас ихтэй сар болжээ. Нэгдүгээр сард дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их бөгөөд 2010 хойш хур тунадас ихтэй сар болсон аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.