Булган, Хөвсгөл, Улаан-Үдийн автобус маргаашаас Драгоноос зорчино
![Булган, Хөвсгөл, Улаан-Үдийн автобус маргаашаас Драгоноос зорчино](http://olnodo.com/media/post/2024-03/ZrQ1uLpjaiQsaBA8lLwZPe5S5GyvZiFoQLIrNrM2.jpeg)
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хот хоорондын зорчигч тээврийг “Драгон Холдинг” компанийн байрнаас явуулж эхэлсэн юм. Түүнчлэн Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулах зохицуулалт хийсэн байдаг.
Тэгвэл маргаашаас дахин гурван чиглэлийн хот хоорондын автобус “Драгон” төвөөс үйлчлэхээр болж байна. Тодруулбал, Хөвсгөл, Булган болон Улаан-Үдийн чиглэлийн тээвэр Драгоноос явахаар зохицуулалт хийжээ. Үнийн хувьд Булган 32800, Хөвсгөл 59000 төгрөг болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.