Х.Нямбаатар: Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нартай уулзлаа. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшиж эхэлсэн байдаг. Харин 2005 онд хүрээлэнгийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болсон.
Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан. Нийслэл урсгал засварыг жил бүр хийдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байгаа юм.
Ийм байж болохгүй. Тиймээс
• Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна.
• Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаар өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх 5-р сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна.
Шилэн данс хөтөлдөггүй, нийслэлийн хөрөнгөөр зассан талбайг зөвшөөрөлгүй хашаалж, зогсоолын төлбөр авч байгаа гээд олон асуудал бий. Энэ бүгдийг шат дараатай шийдвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн түмний мэдэлд буцаан авах ёстой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.