МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, олимпын эрхийн тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ.

МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, олимпын эрхийн тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ.

Мэргэжлийн боксын рингэнд ес дараалсан ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хүсэлт гаргажээ.

Хүсэлтэд Э.Цэндбаатар өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж боксын холбооны итгэлийг алдсан бүх үйлдэлдээ харамсаж, уучлалт гуйсан байна. Тиймээс энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүсчээ.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд зөвхөн боксын рингэнд тулалдаж эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг хүсэл минь байсан. Одоо та бүхэн сүүлийн хүсэл болох олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү” гэжээ.

Түүний хувьд Парисын олимпод Монголынхоо нэрийг гаргаж, медалийн тавцанд зогсохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хүсэлтийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн дийлэнх улс орон цэргийн баярыг тэмдэглэдэг. 2024-03-18

Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна. 2024-03-18

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Япон, Хятад, Солонгос улс саналаа ирүүлсэн байна.  2024-03-18

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа 2024-03-19

Гадаад валютын нөөц өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн. 2024-03-19

МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, олимпын эрхийн тэмцээнд оролцох хүсэлт гаргажээ. 2024-03-19

Монголд анх удаа тэнэгч мэдрэлийг өдөөх мэс засал хийжээ 2024-03-19

Х.Нямбаатар: Газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. 2024-03-19

Булган, Хөвсгөл, Улаан-Үдийн автобус маргаашаас Драгоноос зорчино 2024-03-19

Монголд анх удаа холын зайн морин тойруулгын уралдаан болно 2024-03-19

НАУРЫЗЫН БАРИЛДААНД ДАЯН АВАРГА Н.БАТСУУРЬ ТҮРҮҮЛЛЭЭ 2024-03-19