БНСУ-д хөдөлмөрийн насны хүн ам буурах хандлагатай байна

БНСУ-д хөдөлмөрийн насны хүн ам буурах хандлагатай байна

Өмнөд Солонгост төрөлт багасаж, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаагаас эдийн засгийн идэвхтэй хүн ам болон хөдөлмөрийн насны хүн амын тоо 2028 оноос буурах хандлагатай байна. Тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн албанаас гаргасан 2022-2032 оны ажиллах хүчний хангамжийн тухай тайланд ийм таамаглал дэвшүүлсэн байна. Ингэж эрт тайлан судалгааг гаргах нь ажиллах хүчний хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Урьдчилсан тооцоогоор 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 2022-2032 он хүртэл 316,000 хүнээр өсөх төлөвтэй байгаа нь өмнөх 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 3.14 сая өсөлтийн аравны нэгтэй л тэнцэж байгаа юм байна.  Гэхдээ эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 2027 онд 29.49 саяд хүрч хамгийн өндөр өсөлт харуулах бол 2028 оноос буурч, 2032 онд 29.24 саяд хүрэхээр урьдчилан тооцоолжээ. Ажиллах хүчний нийлүүлэлт буурах нь 2028 оноос эхлэн 15 ба түүнээс дээш насны ажил эрхэлж буй хүн амын тоо буурахад хүргэж болзошгүй гэж таамаглаж байна. Ажил эрхэлж буй хүн амын тоо 2027 онд 28.78 саяд хүрч, 2032 онд 28.4 сая болж буурах төлөвтэй байгаа нь 2022-2032 онд ажил эрхэлж байгаа хүний тоо дөнгөж 309.000–аар нэмэгдэх төлөвийг харуулж байгаа юм байна. 2032 он гэхэд Өмнөд Солонгос улсад эдийн засгийн өсөлтийн хурдыг 1.9-2.1 хувьд тогтвортой байлгахын тулд 894,000 буюу жил бүр хөдөлмөрийн зах зээлд 89,000 хүн шинээр нэмэгдэж орж ирэх шаардлагатайг харуулж байна. Хэрэв шаардлагатай ажиллах хүчийг зохих ёсоор хангахгүй бол эдийн засгийн өсөлтийг 1.9-2.1 хувьд хүргэхэд тун хэцүү болно гэж тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн агентлаг үзэж байна. Бүхий л салбарт тэр дундаа эрүүл мэнд, халамжийн үйлчилгээний салбарт ажилд авах эрэлт огцом өсөх төлөвтэй байгаа, 2032 он гэхэд 138,000 ажлын орон тоонд хүн авах эрэлттэй байх төлөвтэй байна. Харин үйлдвэрлэлийн салбар, бөөний болон жижиглэн худалдааны салбарт тус бүр 137,000, 118,000 ажилчин шаардлагатай гэж таамаглажээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн худалдаа болж байна 2024-03-03

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан томоохон сургуулилалт өнөөдөр эхэллээ.  2024-03-04

Ким Жон Ун цэрэг армиа дайнд бэлтгэхийг уриаллаа. 2024-03-07

БНСУ 2026 он гэхэд 1007 цэцэрлэг, ногоон байгууламж шинээр байгуулна. 2024-03-07

БНСУ болон АНУ хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагаа чухал гэж үзэв 2024-03-19

БНСУ-д хөдөлмөрийн насны хүн ам буурах хандлагатай байна 2024-03-20

БНСУ-д гэрлэлтийн тоо анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна. 2024-03-20

БНСУ Монгол Улсад суух Элчин сайдаа сольжээ 2024-03-20

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт иргэдийн ажлын орчин, нөхцөл байдалтай танилцлаа 2024-03-21

БНСУ-д шинээр ирсэн хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-03-21

БНСУ тусгай статустай дөрвөн хотод бие даасан эрх олгоно 2024-03-26