БНСУ-д гэрлэлтийн тоо анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

БНСУ-д гэрлэлтийн тоо анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгост бүртгэгдсэн гэрлэлтийн тоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа өссөн боловч гурван жил дараалан 200 мянгаас доошилж буурчээ. 

Өнгөрсөн онд тус улсад 194 мянга орчим хос гэрлэлтээ бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нэг хувиар өссөн  тухай Солонгосын Статистикийн газар мэдээллээ. Ингэснээр тус улсад гэрлэлтийн тоо 2011 оноос хойш анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

2022 онд улсын хэмжээнд 192 мянган хос гэрлэлтээ батлуулсан нь түүхэн доод үзүүлэлт болж байв. Гэрлэлтийн тоо 1996 онд 435 мянга байсан бол 1997 онд 400 мянгаас, 2021 онд 200 мянгаас доошилж, сүүлийн хэдэн арван жилийн турш аажмаар буурсаар байгаа юм.

“COVID-19” цар тахлын эхэн үед гэрлэлтээ бүртгүүлэхээ хойшлуулаад байсан олон хос 2022 оны хоёрдугаар хагасаас 2023 оны эхний хагасын хооронд хуримласан гэж Статистикийн газрын ажилтан ярьж байна. Түүнчлэн гадаадын иргэдтэй гэрлэсэн өмнөд солонгосчуудын тоо 2022 онд өмнөх оныхоос 18.3 хувиар өсөж, 20 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн онд шинээр бүртгүүлсэн 10 гэрлэлт тутмын 1 нь гадаадын иргэнтэй бүртгүүлсэн гэр бүл гэсэн үг юм.

Анх удаа гэрлэж буй эрчүүдийн дундаж нас 2023 онд 34 болж, өмнөх оныхоос 0.3 жилээр нэмэгдсэн бол сүйт бүсгүйнх мөн 0.2 жилээр нэмэгдэн 31.5 болж "шинэ дээд үзүүлэлтэд" хүрчээ. Харин гэр бүлээ цуцлуулсан хосуудын тоо өмнөх оныхоос 0.9 хувиар буурч, 92 мянга болсноор дөрөв дэх жилдээ дараалан буурсан байна.

Өмнөд Солонгост төрөлт ихээхэн буураад байгаа үед дээрх мэдээллийг танилцуулжээ. Тус улсад төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 2023 оны дөрөвдүгээр улиралд 0.65 болж улирлын доод түвшинд хүрч буурсан юм. Улмаар 2023 онд шинээр төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.7 хувиар буурч, 229 970 болсон нь түүхэнд үзэгдээгүй доогуур үзүүлэлт боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан томоохон сургуулилалт өнөөдөр эхэллээ.  2024-03-04

Ким Жон Ун цэрэг армиа дайнд бэлтгэхийг уриаллаа. 2024-03-07

БНСУ 2026 он гэхэд 1007 цэцэрлэг, ногоон байгууламж шинээр байгуулна. 2024-03-07

БНСУ болон АНУ хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагаа чухал гэж үзэв 2024-03-19

БНСУ-д хөдөлмөрийн насны хүн ам буурах хандлагатай байна 2024-03-20

БНСУ-д гэрлэлтийн тоо анх удаагаа өмнөх жилийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна. 2024-03-20

БНСУ Монгол Улсад суух Элчин сайдаа сольжээ 2024-03-20

БНСУ-д хөдөлмөрийн гэрээт иргэдийн ажлын орчин, нөхцөл байдалтай танилцлаа 2024-03-21

БНСУ-д шинээр ирсэн хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-03-21

БНСУ тусгай статустай дөрвөн хотод бие даасан эрх олгоно 2024-03-26

Японы Ерөнхий сайд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ 2024-03-26