Ким Жон Ун цэрэг армиа дайнд бэлтгэхийг уриаллаа.

Ким Жон Ун цэрэг армиа дайнд бэлтгэхийг уриаллаа.

БНАСАУ-ын удидагч Ким Жон Ун цэргийн томоохон сургуулилалтад оролцож, армиа дайнд бэлтгэхийг уриаллаа.

Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, удирдагч Ким Жон Ун лхагва гарагт тус улсын баруун хэсэгт орших Солонгосын ардын армийн томоохон баазад айлчилсан байна.

Уг баазад цэргийн шуурхай сургуулилалт зохион байгуулжээ.

Энэ үеэр Ким Жон Ун “Дайснуудын байнгын аюул заналхийллийг хүчээр дарж, дайн эхлүүлэх гэсэн оролдлого бүрийг нь тууштай таслан зогсоох, онцгой байдлын үед өгсөн чухал даалгаврыг нарийн гүйцэтгэхийн тулд манай арми өөрсдөдөө хамгийн хатуу шаардлага тавьж, түүнийгээ байнга нэмэгдүүлэх ёстой” гэж мэдэгдсэнийг Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулжээ.

БНАСАУ-ын удирдагч түүнчлэн сургуулилалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цэрэг, офицеруудынхаа цог золбоог өндрөөр үнэлсэн байна.

АНУ, Өмнөд Солонгос улс энэ сарын 4-нд “Эрх чөлөөний бамбай” нэртэй цэргийн томоохон сургуулилалтаа эхэлсэн билээ. 

Эх сурвалж: https://www.mnb.mn/i/308273

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.