Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. 

Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, зарим сайд гишүүнээр ажиллах юм. Нарийн бичгийн дарга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байх юм.

Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо. Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх нүхэн гарц бүхий 15,3 км авто замын урьдчилсан судалгаа хийж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ногдол ашиг иргэдийн өмнө нь хувьцааны мөнгө орсон дансаар тараагдана 2024-04-03

Усанд автсан 3 айл, өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлжээ 2024-04-03

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2024-04-03

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-03

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина 2024-04-03

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. 2024-04-04

Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024-04-04

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо 2024-04-04

Ноолуурын экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой 2024-04-05

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангай аймгийн баг тэргүүн байр эзлэв 2024-04-05