Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дүүжин тээвэр төслийн шав тавих ёслол өнөөдөр Яармагийн Арцатын аманд боллоо.

Энэ үеэр Элчин сайд Сэбастиен Сүрүн “Орчин үеийн Францын нийтийн тээвэрт ашиглаж буй дүүжин тээврийг Монгол Улсад ашиглах болсонд их баяртай байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлье. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй Пома” групп дүүжин тээврийн үйлчилгээг олон улсад нэвтрүүлсэн туршлагатай хамт олон гэдэгт итгэж болно. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хот бол дүүжин тээврийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой хот. Хүйтэн цаг агаартай, салхитай, уулархаг бүс нутаг тул дүүжин тээвэр явахад бэрхшээл тулгарахгүй” гэв. Шав тавих ёслолын дараа Францаас дүүжин тээвэрт зориулсан 20 орчим багана, кабел, хоёр зогсоол барих бараа материалыг оруулж ирнэ гэдгээ Элчин сайд онцлов.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд дүүжин тээврийн эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. Энэхүү бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” гэв.

Энэ хүрээнд Яармагийн Арцатаас нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах дүүжин тээврийн чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай.

Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ. Уг бүтээн байгуулалтыг ажил 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахыг албаныхан онцоллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2024-04-03

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-03

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина 2024-04-03

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. 2024-04-04

Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024-04-04

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо 2024-04-04

Ноолуурын экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой 2024-04-05

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангай аймгийн баг тэргүүн байр эзлэв 2024-04-05

“Улаанбаатар кабель кар” төслийн бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. 2024-04-05

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй 28 шатахуун түгээх станц байснаас 10-ыг нь хаажээ 2024-04-05