Усанд автсан 3 айл, өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлжээ
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө нойтон цас орсны улмаас шар усны дуудлага мэдээлэл ихсэж, шар усанд автсан нийт 20 дуудлага, мэдээлэл ирсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, усанд автсан 3 айл, өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлсэн.
Арга хэмжээ авсан байршлууд:
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 1, 4 дүгээр гудамж,
Баянзүрх дүүргийн 5, 32, 29-р хороо Зүүн уулын сувгийн гаргалгаа, Алтан-Өлгий, Дарь эх,
Сүхбаатар дүүргийн 13, 16-р хороо Рашааны 9 дүгээр гудамж, Бэлх
Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн үерийн далан,
Сонгинохайрхан дүүргийн 27,40-р хороо Толгойтын гүүрний баруун тал, Хилчин хотхон
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын гудамж, 13-р хороо 5-3 гудамж, 2-р хороо 7-8 байрны дугаарны урд хэсэг зэрэг байршлуудад тогтсон усыг соруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар Шар усанд автсан нийт 95 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу 8 байгууллагын давхардсан тоогоор 450 алба хаагч, 125 автомашин механизм, 29 мотопомптой ажиллаж 8500 тонн ус соруулан, 5604 метр суваг татаж, 3 гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгож 310 айл, өрх, 5 аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 2 нийт 12 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна. Зарим дуудлагуудад зөвлөгөө мэдээллийг өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.