Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг ийнхүү шилжүүлэн авах тусгай ажиллагааг Шведийн Хаант Улсын Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгууллаа гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Замын-Үүд тэргүүтэй есөн авто замын боомт ажиллахгүй 2024-04-03

Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар шатыг зарлалаа 2024-04-03

Ногдол ашиг иргэдийн өмнө нь хувьцааны мөнгө орсон дансаар тараагдана 2024-04-03

Усанд автсан 3 айл, өрхийн эд хогшлыг нүүлгэн шилжүүлжээ 2024-04-03

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2024-04-03

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа 2024-04-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-03

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам барина 2024-04-03

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. 2024-04-04

Дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ 2024-04-04

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо 2024-04-04