"Google" хэрэглэгчдийн хувийн мэдээллийн хэдэн тэрбум мэдээллийн санг устгана
"Google" компани АНУ-ын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хадгалсан цуглуулгын хэдэн тэрбум мэдээллийн санг устгана гэдгээ амлалаа.
Тэр дундаа "Chrome" хайлтын системийг ашигласан хэрэглэгчдийн хувийн мэдээлэл тус хайлтын систем дээр үлдсэн байвал бүгдийг нь цэвэрлэнэ гэж мэдэгдсэн байна.
Хэдэн тэрбумаараа хадгалагдсан хувийн мэдээлэл 136 сая орчим хүнд хамааралтай гэсэн мэдээлэл байна. Энэ нь АНУ-ын нийт хүн амын тал хувь нь гэсэн үг юм.
2020 оноос хойш "Google" компанийн эсрэг хэрэглэгчдийн "Chrome" браусер дээрх мэдээллийг хадгалж авдаг гэсэн хуулийн зарга үүсэн, өнөөг хүртэл шүүхээр таслагдаагүй явж ирсэн юм.
Ингээд энэ долоо хоногт АНУ-ын шүүхээс "Google"-д хэрэглэгчийн мэдээллүүдийг бүгдийг нь мэдээллийн сангаасаа устгах нөхцөл тавьсныг "Google" зөвшөөрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.