Вьетнамын томоохон банкийг луйвардсан Чыонг Ми Лан гэгч эмэгтэйд цаазын ял оноожээ.

Вьетнамын томоохон банкийг луйвардсан Чыонг Ми Лан гэгч эмэгтэйд цаазын ял оноожээ.

Хошимин хотын шүүх 11 жилийн турш Вьетнамын томоохон банкийг луйвардсан хэргээр 67 настай Чыонг Ми Лан гэгч бизнес эмэгтэйд цаазын ял оноожээ.

Вьетнамын томоохон “Van Thinh Phat” компанийн тэргүүн, тус улсын тэргүүн баян эмэгтэйчүүдийн нэг Чыонг Ми Лан санхүүгийн гэмт хэргээр цаазын ял сонссон цөөн эмэгтэйчүүдийн нэг болж байна гэж ВВС онцолжээ. Тэрбээр Saigon Commercial Bank-аас 304 их наяд донг буюу 12,5 тэрбум ам.долларын зээл луйвардан авчээ. Гэхдээ түүний луйврын хэргийн нийт хэмжээ нь 27 ам.доллароор үнэлэгдэж байгаа аж. Чыонг Ми Лан буруугаа хүлээгээгүй ба давж заалдахаар зэхэж байна.

Вьетнамын хэвлэлүүдэд бичсэнээр, түүний хэргээр 2700 хүнээс мэдүүлэг авч, шүүх хуралд 10 прокурор, 200 орчим өмгөөлөгч оролцжээ. Хавтаст хэрэг нийт 6 тоннд хүрсэн байна. Чыонг Ми Лантай хамт 85 хүн шүүхээр оржээ. Тэд мөн шүүхийн шийдвэрийг хүлээж байна.

Чыонг Ми Лан хуурамч баримт бичгээр Saigon Commercial Bank-аас зээл авах замаар мөнгө гарган авч байжээ. Тэрбээр тус банкны хувьцааны 90 хувийг эзэмшдэг байна.

Тус банкны бусад хувьцаа эзэмшигчид энэхүү луйврын хэргийн хохирогчид болсон гэж үзэж байна. Нийт 42 мянган хүн. Чыонг Ма Ланы эзэмшлийн нийт нэг мянга гаруй үл хөдлөх хөрөнгийг хураан авсан тухай шүүх хурлын үеэр прокурорууд мэдэгджээ. Лан болон Saigon Commercial Bank-ны ажилтнууд банкны санхүүгийн нөхцөл байдал, зөрчлөө нуун дарагдуулахын тулд албан тушаалтнуудад нийт 5.2 ая ам.долларын авлига өгсөн нь Вьетнамын түүхэн дэх их хэмжээний авлигын хэрэг болж байна.

Эх сурвалж; https://news.zindaa.mn/4u9v

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тайванийн Хуалянь хотоос холгүй 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 2024-04-03

Дэлхийн алтны зах зээлд ханшийн өсөлт үргэлжилж байна. 2024-04-04

"Google" хэрэглэгчдийн хувийн мэдээллийн хэдэн тэрбум мэдээллийн санг устгана 2024-04-04

Өнөөдөр нар бүтэн хиртэх үзэгдэл Хойд Америкт ажиглагдана 2024-04-08

Шинэ Зеланд улс визийн журмдаа ажиллах зөвшөөрлийн хугацааг богиносгох шийдвэр гаргажээ 2024-04-08

Вьетнамын томоохон банкийг луйвардсан Чыонг Ми Лан гэгч эмэгтэйд цаазын ял оноожээ. 2024-04-12

Унц алтны үнэ 2400 доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 2024-04-12

2024 оныг “Хятад, БНАСАУ-ын найрамдлын жил” болгон зарлажээ 2024-04-14

Иран Израиль руу олон арван нисгэгчгүй онгоц, пуужин харважээ 2024-04-14

Хонконг Ази тивд анхны криптовалютаар арилжаа хийх зөвшөөрөлтэй болжээ 2024-04-17

Арабын Нэгдсэн Эмирт Улсад сүүлийн 75 жилд бүртгэгдээгүй хамгийн их хэмжээний хур тунадас оржээ. 2024-04-18