Өнөөдөр нар бүтэн хиртэх үзэгдэл Хойд Америкт ажиглагдана
Дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт Нар бүтэн хиртэх үзэгдэл тохиож, Хойд Америкт ажиглагдана. Хиртэлтийн гол зурвас нь Мексик, Канад, АНУ-ыг дайран өнгөрөх юм.
Нар бүтэн хиртэх үзэгдэл байнга гэхдээ тийм ч олон удаа тохиодоггүй. Дараагийн бүтэн хиртэлт 2026 онд болох хэдий ч Атлантын далайд илүү тод ажиглагдах ажээ.
Дөрөвдүгээр сарын 8-ны хиртэлт Номхон далайгаас эхлэх бөгөөд Күүкийн арлуудын бүрэлдэхүүнд ордог Пенрин арлын оршин суугчдад хамгийн түрүүнд ажиглагдана. Дараа нь Нарыг бүрхсэн Сарны сүүдэр далай дээгүүр 2500 гаруй км/ц-ийн хурдтай өнгөрч, орон нутгийн цагаар 11:07 цагт Мексикийн эргээр, 20 минутын дараа Мексик, АНУ-ын хилээр өнгөрөх бол, хиртэлтийн гол зурвас хэдэн цагийн дараа Хойд Америкийг бүхэлд нь бүрхэж, Сарны сүүдэр Атлантын далайд туссанаар хиртэх үзэгдэл дуусна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.