Айл өрх, албан байгууллага бүр орчноо цэвэрлэхийг уриалж байна.

Айл өрх, албан байгууллага бүр орчноо цэвэрлэхийг уриалж байна.

Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг энэ сарын 1-19-нд зохион байгуулж байгаа. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг УБЗАА-наас уриалж байна.

Амралтын өдрүүдэд илүү эрчимжин, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж, УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайг цэвэрлэжээ. Дүүргүүд хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө дурсгал, автобусны буудлын фасад, сандал, хогийн савыг цэвэрлэж байгаа.

Тухайлбал, Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж байгууллага, ногоон байгууламж, зам талбайн үйлчлэгч, 18 их сургуулийн 850 оюутан их цэвэрлэгээнд оролцож, 55 км нийтийн эзэмшлийн гудамж, зам, автобусны 46 буудал, хаяг, шилэн фасад,  997 метр хайс хашлага, 150 хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, зургаан хөшөө дурсгалт талбай угааж, 178 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ. Мөн 51 км авто замд тоосжилт, бохирдлыг багасган усалж, талбайн зүлгийг самнан цэвэрлэжээ. Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, сайн дурын байгууллага, клубын 21263 хүн цэвэрлэгээнд нэгдсэнийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сонгинохайрхан дүүргийнхэн “Хотоо угаая” аянд нэгдлээ 2024-04-06

ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ НЭМЭГДСЭЭР БАЙГААГ АНХААРУУЛАВ 2024-04-07

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, нутгийн өмнөд хэсгээр бороо орно. 2024-04-08

Батцэнгэл сумын ойн барилдаанд харцага Б.Зоригтбаатар түрүүллээ 2024-04-08

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа 2024-04-08

Айл өрх, албан байгууллага бүр орчноо цэвэрлэхийг уриалж байна. 2024-04-08

Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-08

Онцгой байдлын нэг алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. 2024-04-08

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг батлав 2024-04-08

Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголыг товлон зарлалаа. 2024-04-09

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна 2024-04-09