Онцгой байдлын нэг алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа.

Онцгой байдлын нэг алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа.

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн. 

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10,  14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. 
Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.  Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдаж, хүнд гарз тохиолоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, нутгийн өмнөд хэсгээр бороо орно. 2024-04-08

Батцэнгэл сумын ойн барилдаанд харцага Б.Зоригтбаатар түрүүллээ 2024-04-08

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа 2024-04-08

Айл өрх, албан байгууллага бүр орчноо цэвэрлэхийг уриалж байна. 2024-04-08

Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-08

Онцгой байдлын нэг алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. 2024-04-08

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг батлав 2024-04-08

Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголыг товлон зарлалаа. 2024-04-09

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна 2024-04-09

Н.Учрал: Эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй боллоо. 2024-04-09

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг дөрвөн өдөр авна 2024-04-09