“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг батлав

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2024.04.08/ хуралдаан 12 цаг 18 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Сонсголд гэрч дуудах тухай Түр хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэхээр тогтлоо.

Дараа нь Түр хорооны сонсгол товлон зарлах тухай Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Иймд Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудал” сэдвийн хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлон зарлах, мөн сонсголыг товлосонтой холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сонсголын бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж ажиллахыг Хянан шалгах түр хорооны даргад даалгахаар тусгасан байлаа.

Хуралдааны төгсгөлд Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Батцэнгэл сумын ойн барилдаанд харцага Б.Зоригтбаатар түрүүллээ 2024-04-08

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа 2024-04-08

Айл өрх, албан байгууллага бүр орчноо цэвэрлэхийг уриалж байна. 2024-04-08

Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-08

Онцгой байдлын нэг алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. 2024-04-08

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг батлав 2024-04-08

Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголыг товлон зарлалаа. 2024-04-09

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна 2024-04-09

Н.Учрал: Эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй боллоо. 2024-04-09

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг дөрвөн өдөр авна 2024-04-09

Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов 2024-04-09