Н.Учрал: Эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй боллоо.

Н.Учрал: Эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй боллоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эрүүл мэндийн салбарыг цахимжуулж байна.

Цаасан хүнд суртлыг халсан цахим нэгдмэл мэдээлэл солилцоогоор 800 гаруй эмнэлэг хоорондоо холбогддог боллоо.

Цаасан саадгүй болсны үр өгөөжийг үйлчлүүлэгчид хүртэж эхлээд байна.

Цаасан жороос цахим жорд шилжиж, И-Монголд оруулдаг болсон. Эмч иргэний зөвшөөрлөөр эмийн түүхтэй нь танилцаж, жор бичих болсон нь эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насны үнэлж баршгүй үнэ цэнтэй шийдэл юм.

Шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлт ойрын өдрүүдэд цахимжина.

И-Монгол-д “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” зэргийг тавдугаар сарын 4-ний дотор багтаан, цахим хэлбэрт шилжүүлнэ.

Эрүүл мэндийн салбарын цахимжилт цаасан чирэгдлийг арилгаж, хэн бүхний цаг, мөнгийг хэмнэнэ. 

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр илтгэл тавихдаа энэ бүх өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, 18 байгууллагын төлөөллүүд хамтран “Мэдээлэл солилцох журам” баталсан юм.

Ингэснээр эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй боллоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2024-04-08

Онцгой байдлын нэг алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. 2024-04-08

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг батлав 2024-04-08

Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголыг товлон зарлалаа. 2024-04-09

Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна 2024-04-09

Н.Учрал: Эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй боллоо. 2024-04-09

Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг дөрвөн өдөр авна 2024-04-09

Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов 2024-04-09

БНСУ-д 2022 оны байдлаар 1.7 сая гадаадын иргэн оршин байна. 2024-04-09

1072 хувьцааны ногдол ашиг авч чадаагүй иргэдийн АНХААРАЛД 2024-04-09

Х.Нямбаатар: Зоригийн хөшөөний газрыг заржээ 2024-04-09