BLACKPINK хамтлагийн Лиса найз залуутайгаа олны өмнө гарч иржээ

BLACKPINK хамтлагийн Лиса найз залуутайгаа олны өмнө гарч иржээ

BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса дэлхийн тэргүүн баячуудын нэг, Louis Vuitton, Moët Hennessy-ийн эзэн, дэлхийн толгой баячуудын нэг Бернар Арногийн хоёр дахь хүү Фредерик Арнотой болзож байгаа гэх мэдээлэл өнгөрсөн жил цацагдсан. Үүнээс хойш олны нүдэнд тэр бүр хамт харагдаагүй хосууд саяхан Парисын Родины музей буюу зураач Огюст Родины бүтээлүүдэд зориулсан урлагийн музейд хамтдаа байгаа харагджээ. 

Хосуудын гэрэл зургийг авсан шүтэн бишрэгч нь "Би өнөөдөр үдээс хойш Musée Rodin цэцэрлэгт хүрээлэнд нарлаж байхдаа зайрмагнийхаа зургийг авч байгаа охиныг олж харсан юм л даа. Тэр үед санамсаргүйгээр тэр охинтой харц тулгарсан юм. Би дотроо "Энэ хөөрхөн охин Лисатай яасан адилхан юм бэ" гэж бодох зуураа хажууд нь байгаа залууг харсан. Тэр ч бас нэг л танил харагдах үед л би тэднийг хэн болохыг ойлгосон. 

Европт одууд маш чөлөөтэй байж болдог. Тэд нарны шил зүүлгүйгээр гадагш гарч, хэн ч тэдэнд саад болдоггүй. Тэд яг л жирийн хосууд шиг нарлан, зайрмаг идэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байсан. Надад тэд болон тэдний хоорондын харилцаа нь маш их таалагдсан" гэжээ. 

Фредерик Арногийн аав Бернар Арногийн нийт хөрөнгө 2022 оны 7-р сарын байдлаар 190.3 тэрбум доллараар үнэлэгдсэн. Тэрээр Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-т бичигддэг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-аас 2024 оны эхний улиралд 387 монгол иргэн нутаг буцаагджээ 2024-04-17

Монголын баг шайбтай хоккейн ДАШТ-ний “D” дивизионы аварга боллоо 2024-04-20

Солонгос улс Хан мөрөн дээр оффис, зочид буудал, усан спортын байгууламжууд барина 2024-04-24

БНАСАУ-ын Юн Жон Хо тэргүүтэй төлөөлөгчид Иранд айлчилжээ. 2024-04-25

БНСУ-ын Батлан хамгаалах яам цэргийн байгууллагад iPhone утсыг хэрэглэхийг хориглоно 2024-04-26

BLACKPINK хамтлагийн Лиса найз залуутайгаа олны өмнө гарч иржээ 2024-04-29

БНАСАУ цэрэггүй бүс дэх хоёр Солонгос хоорондын замыг минажуулжээ. 2024-04-29

БНСУ-ын “Самсунг Электроникс”-ийн орлого шинжээчдийн таамаглалаас давсан байна. 2024-04-30

"Оюун ухааны академи"-ийн Х.Хатанбаатар покерийн тэмцээнд оролцож байна 2024-05-02

БНСУ гадаадын эмч нарт ажиллах зөвшөөрлийг олгож магадгүй 2024-05-09

Хойд Солонгосын суртал ухуулгын мастер Ким Ки Нам нас баржээ 2024-05-09