БНСУ-ын виз мэдүүлэх журам
1. Визний анкет бөглөх
Анкетын загварыг ЭСЯ-ны дараах цахим хуудас болон төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авах боломжтой. (https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758236&page=7)
-
●Визний анкетыг зөвхөн солонгос эсвэл англи хэлээр бөглөнө.
-
●БНСУ-ын цагаачлалын албанаас визний зөвшөөрлийн код авсан тохиолдолд тусгай анкет бөглөх ба бүртгэлийн хураамж төлж, төлөөлөн гүйцэтгэх байгууллага эсвэл KVAC-д мэдүүлнэ.
2. Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт
-
●Виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын журамтай танилцан өөрийн зорилгод нийцэх ангиллын дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ. Дараах холбоосоор орж танилцана уу. (https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758289&page=2)
-
●Анхаарах зүйлc: Монгол хэл дээрх бүх бичиг баримтыг солонгос эсвэл англи хэлээр орчуулсан байна. Дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт болон сүрьеэгийн шинжилгээний бичгийг орчуулах шаардлагагүй.
3. Бүртгэлийн хураамж
Цахимаар шилжүүлэг хийх боломжгүй тул төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
-
●Оршин суух хугацаа 90 хоног хүртэлх виз: Хураамжгүй
-
●Оршин суух хугацаа 90 хоногоос дээш виз: 60 USD
Тус бүртгэлийн хураамж нь виз олгох хураамж биш визний хүсэлтийг шалгах хураамж тул виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу. Байгууллагын үйлчилгээний хураамж тусдаа тул анхаарна уу.
4. Виз мэдүүлэх
Төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв(KVAC)-д мэдүүлэх.
5. Ярилцлага
-
●Шаардлагатай тохиолдолд зөвхөн ЭСЯ-наас виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудаж болно.
-
●Ярилцлагын цагийг утсаар мэдэгдэнэ
-
●Ярилцлагын үед бичиг баримтаа авч ирнэ
6. Визний хариу олгох хугацаа
Ангилал тус бүрээр хариу олгох хугацаа(ажлын өдрөөр тооцно)
-
●Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
-
●Байгууллага болон гэр бүлийн урилга, сургалтын виз: 15 хоног
-
●*Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
-
●Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 30 хоног
-
●Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 2 сараас дээш
Виз мэдүүлэх иргэдийн тоо хэт ихсэх болон мэдүүлж буй ангиллаас хамаарч визний материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой.
Визний хариу гарсны дараа иргэдийн паспортыг виз мэдүүлсэн төлөөлнө гүйцэтгэх байгууллага руу буцаах бөгөөд виз мэдүүлэгч өөрийн биеэр очиж паспортаа авна.
Виз олгох нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал бөгөөд виз олгохоос татгалзсан тохиолдолд татгалзсан шалтгааны талаар нэмэлт тайлбар хийх үүрэг байхгүй болно.
Виз олгогдсон хэдий ч БНСУ-ын хилийн шалтган нэвтрүүлэх явцад хилээр нэвтрүүлэхээс татгалзах тохиолдолд гарч болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.