Энэтхэгт хэт халалт нүүрлэсэний улмаас улаан түгшүүр зарлажээ.

Энэтхэгт хэт халалт нүүрлэсэний улмаас  улаан түгшүүр зарлажээ.

Хэт халалт нүүрлэсэн Энэтхэгийн хойд нутгийн хэд хэдэн мужид тус улсын Цаг уурын алба (IMD) таван өдрийн хугацаатай улаан түгшүүр зарлажээ. Эдгээр бүс нутагт Цельсийн 47 хэмээс давж халж болзошгүй байна.

"Ражастхан, Пенжаб, Харьяна, Делигийн нийслэлийн тойрог, Чандигарх болон Уттар Прадеш мужийн зарим хэсгийг хэт халуун агаарын давлагаа нөмрөөд байна. Иймээс эдгээр бүс нутагт улаан түгшүүр зарлалаа" гэж IMD мэдэгджээ. 

Шинэ Дели хотод өнгөрсөн хоногт агаарын хэм бага зэрэг буурсан байна. Тус хотод агаарын дундаж температур Цельсийн 42.4 хэм байсан нь улирлын нормоос 2 хэмээр өндөр үзүүлэлт юм. Мөн нэг хоногийн өмнө 44.1 хэм хүртэл халжээ. Нийслэлээс баруун өмнө зүгт орших Нажафгарх хотод 43.9 хэм, тавдугаар сарын 20-нд 47.4 хэм хүрч халж байв. Үүний зэрэгцээ шөнөдөө агаарын температур 30.7 хэм болж буурсан нь улирлын хувьд хамгийн өндөр температур болжээ. 

Ирэх өдрүүдэд нийслэлд дахин халж болзошгүй бөгөөд 1.00-16.00 цагийн хооронд бие тавгүйрхэж болзошгүй тул гадагш гарахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн ам цангаагүй байсан ч гэсэн шингэн зүйл ихээр ууж, биед хөнгөн, сул хувцас өмсөж, нарнаас хамгаалах шүхэр хэрэглэхийг зөвлөжээ.

Тавдугаар сарын 19-нд Энэтхэгийн цаг уурын алба Шинэ Дели хотод таван өдрийн турш улаан түгшүүр зарласан бөгөөд дахин сунгасан байна. IMD нь цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэхдээ ногоон (гадаа байх аюулгүй), шар (аюултай байж болзошгүй, сэрэмжтэй байх), улбар шар (аюултай, бэлтгэлтэй байх) болон улаан (шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, гадагш гарахдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах) гэсэн дөрвөн өнгийн кодыг ашигладаг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эверестийн өмнөд оргилын яг доор хоёр цогцос харсан байна. 2024-05-17

Вьетнам улсын шингэн хүнсний магнат найман жилийн хорих ял сонслоо 2024-05-17

“Xpeng AeroHT” нисдэг машин 2026 онд хэрэглэгчдэд хүрнэ 2024-05-20

Япон гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг хэлэлцэн баталжээ. 2024-05-22

“Сингапур Эйрлайнс”-ын онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас зорчигч нас баржээ 2024-05-22

Энэтхэгт хэт халалт нүүрлэсэний улмаас улаан түгшүүр зарлажээ. 2024-05-22

Европын комисс Шенгений визийн хураамжийг нэмэхээр шийдвэрлэсэн 2024-05-22

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн эргэн тойронд хамтарсан сургуулилалт эхлүүллээ 2024-05-23

Хакүхо М.Даваажаргал Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ 2024-05-27

И.Маскийн сансарт илгээсэн автомашин дэлхий дээр 15 сая жилийн дараа унах магадлалтай. 2024-05-28

Зүүн Өмнөд Азийн зарим улсад үер буусны улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ 2024-05-28