Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн эргэн тойронд хамтарсан сургуулилалт эхлүүллээ
Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлал Тайванийн эргэн тойронд хамтарсан сургуулилалт эхлүүлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.
Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүн Лай Чиндэ тангараг өргөснөөс гурав хоногийн дараа Хятад улс цэргийн сургууль хийж байна. Тэрбээр өмнөх тэргүүн Цай Ин Вэний арлыг тусгаар улс болгох бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байна. “Тайванийн тусгаар тогтнол нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд нийцэхгүй, Тайвань бол "Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн хэрэг бол Хятадын дотоод хэрэг" гэж Хятадын эрх баригчид нэг бус удаа мэдэгдсэн юм.
“Зүүн бүсийн цэргийн командлал Тайванийн хоолой, Тайвань арлаас хойш, урагш, зүүн хэсэгт, мөн Кинмен, Мацу, Вукиу, Доньин арлуудын орчимд хамтарсан сургуулийг тавдугаар сарын 23-ны 7.45 цагаас эхлүүллээ" гэж Хятадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох сургуулилалтад хуурай зам, тэнгис, агаарын цэргийн хүчний болон пуужинт ангийн цэргүүд оролцоно гэж Зүүн бүсийн цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч Ли Си мэдэгдсэн байна.
Эх сурвалж https://montsame.mn/mn/read/344483
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.