Зүүн Өмнөд Азийн зарим улсад үер буусны улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ

Зүүн Өмнөд Азийн зарим улсад үер буусны улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ

Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг хүчтэй аадар бороо дайран өнгөрч, үер буусны улмаас 16 хүн нас барсан бол Папуа Шинэ Гвинейд их хэмжээний аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас 2000 гаруй хүн дарагджээ.

Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн “Ремал” хүчтэй хар салхины хурд 110 км/цаг байсан бөгөөд аадар бороо орж, далайн түрлэгийн улмаас нам дор газар үерт автан, сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хүчтэй хар салхины урсгал ойролцоогоор 8.4 сая оршин суугчидтай, түүний дотор 3.6 сая хүүхэд амьдардаг суурин газрыг дайран өнгөрсөн аж.

Харин орон нутгийн цагаар тавдугаар сарын 26-нд Папуа Шинэ Гвинейд болсон үерийн улмаас үүссэн хөрсний гулгалтад дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Билли Жозеф "Энга мужийн Майп-Мультитака орчмын алслагдсан зургаан тосгонд 4000 хүн амьдарч байсан бөгөөд ихэнх нь унтаж байх үеэр хөрсний гулгалт үүссэн. Мөн 150 гаруй байшин хоёр давхар орчим барилгын дайтай өндөр нурангид дарагдсан байна" хэмээн мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэгт хэт халалт нүүрлэсэний улмаас улаан түгшүүр зарлажээ. 2024-05-22

Европын комисс Шенгений визийн хураамжийг нэмэхээр шийдвэрлэсэн 2024-05-22

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн эргэн тойронд хамтарсан сургуулилалт эхлүүллээ 2024-05-23

Хакүхо М.Даваажаргал Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилжээ 2024-05-27

И.Маскийн сансарт илгээсэн автомашин дэлхий дээр 15 сая жилийн дараа унах магадлалтай. 2024-05-28

Зүүн Өмнөд Азийн зарим улсад үер буусны улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ 2024-05-28

Мексикийн зарим хотод асар их хэмжээний мөндөр оржээ 2024-05-28

Папуа шинэ гвиней улсад хөрсний гулгалтын улмаас тосгон дарагджээ. 2024-05-28

Галт уулын дэлбэрэлтэд өртөхөөс сэргийлж, 3800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ 2024-05-31

Япон улс гадаадын оршин суугчдын тухай хуулиа өөрчилнө 2024-05-31

Швейцар улсад автомашинтай жуулчдаас нэвтрэх төлбөр авдаг болно 2024-05-31