Ким Жон Ун намын албан тушаалтнуудад зориулсан шинэхэн сургуулиар зочилжээ

Ким Жон Ун намын албан тушаалтнуудад зориулсан шинэхэн сургуулиар зочилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эрх баригч намын албан тушаалтнуудад зориулж шинэхэн баригдсан "Солонгосын Хөдөлмөрийн намын боловсон хүчин бэлтгэх төв сургууль"-иар зочилж, анхны хичээлийн явцтай танилцжээ. Тэрбээр барилгын ажил хараахан дуусаагүй байх үед нэг удаа, баригдаж дууссаных нь дараа хоёр удаа сургуулиар зочилсон байна.

Солонгосын Хөдөлмөрийн намын боловсон хүчин бэлтгэх төв сургууль нь 1946 онд байгуулагдсан Төв Намын сургуулиас улбаатай. 2020 онд болсон намын улс төрийн товчооны хурлаар тус сургуулийг хүнд суртал, авлига хээл хахуульд автсан гэж шүүмжилсний дараа нэрийг нь өөрчилсөн аж.

Уг сургууль нь Кимилсунизм-Кимжонилизм буюу өмнөх удирдагчдын үзэл санаанд суурилсан сургаалийг үргэлжлүүлж, эрх баригч намыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж буйгаа Ким Жон Ун илэрхийлжээ.

"Улс төр, цэрэг, эдийн засаг, соёлын салбар, бүс нутгийн хөгжлийг удирдан чиглүүлэх чадвартай намын чадварлаг боловсон хүчин нь эрх баригч намын хувьд хамгийн үнэ цэнэтэй. Хувьсгал, бүтээн байгуулалт ахих тусам тэдний үүрэг чухал болж байна"гэж Ким Жон Ун хэлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ хогтой уут дүүжилсэн бөмбөлөг Солонгосын хил давуулан нисгэжээ. 2024-05-29

Самсунг электроникийн үйлдвэрийн ажилчид түүхэндээ анх удаа ажил хаялт зарлалаа 2024-05-29

БНАСАУ ойрын зайн тусгалтай 10 орчим баллистик пуужин харважээ. 2024-05-30

БНСУ-д шинээр ирж буй хөдөлмөрийн гэрээт иргэдэд ирсний дараах сургалт зохион байгуулав 2024-06-01

БНСУ-ын Похан хотын орчимд газрын тос, байгалийн хийн асар их нөөц байх магадлалтай 2024-06-03

Ким Жон Ун намын албан тушаалтнуудад зориулсан шинэхэн сургуулиар зочилжээ 2024-06-03

БНСУ-ын “Маллипу” далайн эрэгт Монгол иргэн живж амь насаа алджээ 2024-06-03

БНСУ-ын тал Умард Солонгостой байгуулсан цэргийн хэлэлцээрийг түр зогсооно 2024-06-04

БНСУ-ын мотоспортын аялагчид Монголоос аяллын гараагаа эхлүүлнэ. 2024-06-04

БНСУ-д дадлагажигч эмч нарын халагдах өргөдлийг хүлээн авахыг зөвшөөрчээ 2024-06-05

БНСУ-ын “Самсунг Электроникс” компаниин ажилчид ажил хаяж буйгаа зарлажээ 2024-06-10