Хур бороотой үед иргэдийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлүүд
Хур бороо ихтэй үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол өөрсдийгөө аянга, цахилгаанаас хамгаалах юм.
Тиймээс аянга, цахилгаанаас хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Хэрэв та бороо, шуургатай үед гадаа явж таарвал хамгийн эхэнд нөмөр газар олох нь хамгийн чухал.
Хамгийн тохиромжтой нуугдах газар бол мэдээж барилга болон таны машин.
Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгаан татдаг.
Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош (тонгойх) болгох хэрэгтэй.
Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг байна.
Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм.
Цахилгаан хүний биеэр шууд дамжин өнгөрдөггүй ба хүний зүрх дотоод эрхтэнүүдийг гэмтээх аюултай. Иймд биеэрээ газарт бага хүрэлцэж, аль болох доош тонгойсноор цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлнэ.
Хэрэв ямар нэгэн зүйлийн дотор нуугдаж байгаа бол аль болох металл эд зүйлсэд хүрэхгүй байх хэрэгтэй.
Хэн нэгэн рүү ярих шаардлага гарвал утасгүй утас, эсвэл гар утсаа ашиглаарай. Шугамын утас цахилгаан дамжуулах эрсдэлтэй байдаг.
Машинаар зорчиж байх үед дуу цахилгаантай бороо орвол машинаа замаас гаргаж зогсоон, хөдөлгүүрийг унтрааж, ямар нэг металл эд ангид хүрэхгүй, шуурга намжтал хүлээхийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.