Гадны орнуудад "азын дугаар" хэр үнэтэй байдаг вэ?
Зарим хүмүүс өөрт чухал хэрэгцээгүй зүйлдээ итгэмээргүй хэмжээний мөнгө зарах нь хачирхалтай. Өвөрмөц "азын" дугаар үүний нэг жишээ бөгөөд хэр үнэтэй болохыг харцгаая.
Үнэтэй дугаар худалдан авах гол шалтгаан бол мэдээж нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд. Хамгийн сүүлийн загварын төхөөрөмжүүд, үнэт эдлэл, спорт машинууд, адилхан тоонууд ярайсан үнэтэй дугаар гэх мэтчилэн өөр өөр зүйлээр өөрсдийгөө гоёцгооно.
Түүнчлэн амархан цээжлэгддэг дугаарууд нь корпораци, группуудын өөрсдийгөө сурталчлах нэгэн арга билээ. "Эвтэйхэн" дугаарууд сурталчилгааны нэгэн арга болоод байгаа бөгөөд судалгаагаар илүү олон дуудлага хүлээн авдаг нь тогтоогджээ.
Үнийн рекорд
Түүхэн дэхь хамгийн үнэтэй дугаар бол 666-66-66. 2005 онд Дохад зохиогдсон дуудлага худалдааны үеэр 2.75 сая доллараар зарагдсан. 10 жилийн дараа -971-052-2222222 гэх дугаар бараг л ижил үнээр худалдаалагдаж байжээ. 2015 онд Дубайн нэгэн компанийн компаний ахлах менежер Мухамед Хилал гэдэг хүн худалдан авч байсан бөгөөд 2.2 сая долларын үнэ хүрсэн байна.
Үүнээс хэдхэн сарын өмнө мөн л Дубайд дуудлага худалдаагаар долоон долоо буюу 971-50-7777777 гэх дугаарыг нэгэн эрхэм 2.1 сая доллараар авсан байна.
Нийт 70 шилдэг дугаарууд 2015 онд зарагдсан бөгөөд 5000 доллароос 19500 доллар хүртэлх үнээр худалдаалагдаж байв. Хүмүүс нь мөнгөө үрэхээс эргэлздэггүй тус хотоос өөр зүйлийг хүлээх нь утгагүй биз.
Орост арай бага өртгөөр дугаар зарагддаг. 2007 оны Мегафоны дуудлага худалдаанд 105000 рублийн дугаар худалдаалагдсан ба урт хугацаа өнгөрсөн тул тоохгүй өнгөрөхөд буруудахгүй. Утасны дугаарын наймааг ойлгохын тулд одоогийн үнийн саналуудыг хараарай. Хэдхэн жилийн өмнө адил дугаар 3 дахин хямд худалдаалагдаж байх жишээтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.