Япон улс гадаадын оршин суугчдын тухай хуулиа өөрчилнө

Япон улс гадаадын оршин суугчдын тухай хуулиа өөрчилнө

Японы парламентын дээд танхим Цагаачлалын тухай хуулиа эргэн харж өөрчлөх чиглэлд хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Энэ алхам нь, хүн амын хөгшрөлтийн нөлөөгөөр үүсэж байгаа ажиллах хүчний хомсдолыг нөхөх үүднээс гадаадын дадлагажигч ажилчдад зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байна. Үүний дүнд Японд байнгын оршин суугч гадны иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Үүнээс гадна тодорхой зарим нөхцөлд байнга оршин суух зөвшөөрлийг цуцлах эрхийг мөн Засгийн газарт олгож магадгүй юм байна. Одоо хэлцэгдэх өөрчлөлтүүд дунд тухайлбал, гадаадын техник дадлагажигчдад зориулсан одоогийн хөтөлбөрийн оронд, хүнд өвчтэй хүмүүс асрах, барилга, ХАА зэрэг хүн амын хөгшрөлтийн нөлөөгөөр ажиллах хүчин илүүтэй хомс болсон салбарууд дахь дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлэх тухай байна. Энэ шинэ хөтөлбөр нь гадаад ажилчдыг гурван жилд багтаан “тодорхой мэргэших түвшинд” хүртэл нь сургаж бэлтгэнэ гэсэн үг юм байна. Одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хувьд дадлагажигч ажилчдыг ажлын байраа солихыг зөвшөөрдөггүй зэрэг хэд хэдэн шалтгаанаар шүүмжлэлд өртдөг. Одоо яригдах шинэчлэлээр дадлагажигчдыг тухайн салбар дотроо тодорхой нөхцөлтэйгөөр ажлаа солих боломжийг олгох юм байна. Үүнээс гадна татвар эсвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийсэн, дээрэм, хуурамч мөнгө үйлдэх зэрэг хэрэг зөрчил гаргаж ял эдэлсэн, оршин суух үнэмлэхээ байнга биедээ авч яваагүй зэрэг тодорхой нөхцөлүүдэд гадны иргэдийн байнга оршин суух эрхийг түдгэлзүүлэх нөхцөлүүдийг мөн нэмэхээр төлөвлөжээ.

Ийнхүү дадлагажигчдын шинэ хөтөлбөр нэвтэрснээр Японд байнга оршин суугч гадны иргэдийн тоо нэмэгдэх магадлалтайг Цагаачлалын албанаас нь мэдэгдэж байна. Ерөнхийдөө одоогийн өөрчлөлт нь тус улсад байнга оршин суух тогтолцоог оновчтой болгож шинэчлэх зорилготой гэж албаныхан мэдэгдэж байгаа юм байна. Өчигдөр болсон парламентын анхны хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчний Үндсэн хуульт ардчилсан намын төлөөлөл энэ тухайд, дадлагажигч ажилчдад байнга оршин суух эрх олгож байгаа шалгуур хэт өндөр учир нийт оршин суугчдын тоонд онц нөлөөлөхгүй, тиймээс буруу ойлголт төсөөлөлд автаж оршин суух эрхийг түдгэлзүүлэх нь зохистой бус гэдэг байр суурийг илэрхийлсэн бол, хууль зүйн сайд Риүжи Коизуми оршин суугчдын тоо өсөх эсэхээс үл хамаарч зохисгүй үйлдэл гаргасан хүмүүст хариуцлага хүлээлгэх нь зөв гэж мэдэгджээ. Эндээс үүдээд Японд олон жил амьдарч байгаа гадны иргэдийн зүгээс оршин суух эрх хасах нөхцөлийг нэмэх тухайд санаа зовниж байгаагаа илэрхийлээд эхэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

И.Маскийн сансарт илгээсэн автомашин дэлхий дээр 15 сая жилийн дараа унах магадлалтай. 2024-05-28

Зүүн Өмнөд Азийн зарим улсад үер буусны улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ 2024-05-28

Мексикийн зарим хотод асар их хэмжээний мөндөр оржээ 2024-05-28

Папуа шинэ гвиней улсад хөрсний гулгалтын улмаас тосгон дарагджээ. 2024-05-28

Галт уулын дэлбэрэлтэд өртөхөөс сэргийлж, 3800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ 2024-05-31

Япон улс гадаадын оршин суугчдын тухай хуулиа өөрчилнө 2024-05-31

Швейцар улсад автомашинтай жуулчдаас нэвтрэх төлбөр авдаг болно 2024-05-31

Энэтхэгт хэт халалтаас болж сонгуульд ажиллаж байсан хүмүү нас барлаа 2024-06-03

Токио хотын захиргаа Шибүяа дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно 2024-06-03

Туркийн Истанбул хотод барилга нурж, нэг хүний амь эрсдэн 2024-06-04

Филиппиний Негрос арлын Канлаон галт уул идэвхэжсэний улмаас дотоодын 30 орчим нислэг цуцлагдсан 2024-06-04