Туркийн Истанбул хотод барилга нурж, нэг хүний амь эрсдэн
Туркийн Истанбул хотод өнгөрөгч Ням гарагт барилга нурж, нэг хүний амь эрсдэн, найман хүн бэртэж, гэмтжээ.
Хотын баруун захад байх 36 жилийн өмнө баригдсан 5 давхар барилга нурсан байна.
Барилга нурсан шалтгааныг одоогоор шалгаж байгаа, одоогийн нөхцөл байдлаас харахад барилгад дэлбэрэлт юм уу газар хөдлөлт болоогүй гэж холбогдох албаныхан мэдээлж байна.
Өнгөрсөн жил Турк улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 59 мянган хүн амь насаа алдсан. Газар хөдлөлтөд ийм олон хүн амь үрэгдсэнд Турк улсын барилгын чанарын хангалтгүй байдал голлох буруутан болж байсан юм. Тэгвэл энэ удаагийн барилга нурсан хэрэг Туркийн барилгын чанарын асуудлыг дахин сөхлөө гэж орон нутгийн агентлагууд бичжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.