Дэлхийн цусны доноруудын өдөр тохиож байна.

Дэлхийн цусны доноруудын өдөр тохиож байна.

Энэ өдрийг хүний цусны бүлгийг нээсний төлөө 1930 онд Нобелийн шагнал хүртсэн Австрийн эмч, дархлаа судлаач Карл Ландштейнерын дурсгалыг хүндэтгэн төрсөн өдрөөр нь 2004 оноос тэмдэглэж ирсэн. Анх Дэлхийн цусны донорын өдрийг 2004 оны 6 дугаар сарын 14-нд тэмдэглэж, 2005 оноос жил бүр зохион байгуулах тухай тогтоолыг Дэлхийн эрүүл мэндийн ассамблей баталж байв.

Дэлхий дахинд жилд давхардсан тоогоор 118.4 сая цусны хандив цуглардаг байна. Үүний 40 хувь нь дэлхийн нийт хүн амын 16 хувь нь амьдардаг, орлого ихтэй улс орнуудад ногддог байна. Тэднийг бага орлоготой улсуудтай харьцуулахад ес дахин их хэмжээний донорын цус нөөцөлдөг аж. Одоогоор, дэлхийн 70 орчим оронд 100 хувь сайн дурын донороос бэлтгэсэн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бол 40 гаруй хувь нь төрөл төрөгсдийн болон төлбөртэй донороос цус бэлтгэсээр байгаа аж.

 Цусаа өгөхдөө

-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай очих

-Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх

-Хоногт зургаан цагаас дээш хугацаагаар унтаж амрах

-Согтууруулах ундааг сүүлийн гурван хоногийн дотор хэрэглээгүй байх

-Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлага тавьдаг ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.