Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Зургаадугаар сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр нутгийн төв хэсгээр, энэ сарын 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6, өдөртөө +13...+18, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20, өдөртөө +25...+30, бусад нутгаар шөнөдөө +6...+11, өдөртөө +18...+23 градус дулаан байх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.