СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аялаж явсан иргэд тогтоол усанд живж, амь насаа алджээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аялаж явсан иргэд тогтоол усанд живж, амь насаа алджээ.

Өчигдөр /2024.06.16/ аялаж явсан иргэд тогтоол усанд живж, амь насаа алджээ.

Тодруулбал, Дархан-Уул аймаг, Шарын гол суманд тогтоол усны эрэг дээр таван хүн аялаж явснаас хоёр нь усанд живсэн тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд, иргэд урин дулаан цаг ирсэн  энэ үед болзошгүй эрсдлээс сэргийлж сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.