Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Зургаадугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эхээр, Орхон голын адгаар, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.

Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 30 см орчим давсан байна.

Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.