БНСУ-д Монгол Улсын 52433 иргэн оршин сууж байна
2024 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д Монгол Улсын 52433 иргэн оршин сууж байна
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны 5 дугаар сарын дүн мэдээ гарчээ.
Уг мэдээнд дурдсанаар, 2024 оны 5 сарын 31-ний байдлаар
Нийт гадаад иргэдийн тоо: 2,432,888
Монгол Улсын иргэд: 52,433
Үүнээс,
эрэгтэй: 24,364
эмэгтэй: 28,069
Е-9 визний статустай хөдөлмөрийн гэрээт монгол иргэд: 4,459
Үүнээс,
эрэгтэй: 3,668
эмэгтэй: 791 байна.
Харин оюутны визээр оршин сууж буй нийт гадаад иргэд 234,452 бөгөөд үүнээс монгол иргэд: 13,971 байгаа юм.
Энэ удаагийн дүн мэдээ хууль бусаар оршин сууж буй иргэдийн үзүүлэлтүүдийг илүү нарийвчлан гаргаснаараа онцлог байна.
10 жилийн өмнө хууль бус гадаад иргэдийн тоо 208,778 байсан бол 2024 онд энэ тоо 415,230 болсон байна. Гэвч БНСУ хууль бус иргэдтэй тодорхой үе шаттай тэмцэж эхэлснээр энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,875-аар багассан статистик гарчээ.
Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын алба.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.