БНСУ-ын “Самсунг электроникс” корпорацийн Үйлдвэрчний эвлэл гишүүдээ ажил хаялтад уриалжээ

БНСУ-ын “Самсунг электроникс” корпорацийн Үйлдвэрчний эвлэл гишүүдээ ажил хаялтад уриалжээ

Өмнөд Солонгосын “Самсунг электроникс” компани 55 жилийн түүхэндээ хамгийн томд орох хөдөлмөрийн маргаантай тулгараад байна.

Цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавьж байгаа ажилчдын Даваа гарагт эхэлсэн гурван өдрийн ажил хаялт өчигдөр завсарлах ёстой байсан ч компанийн Үйлдвэрчний эвлэл хугацаагүй ажил хаялтад нэгдэх уриалгыг өөрийн гишүүн бүх 30 мянган ажилчинд хандаж дэвшүүлсэн байна.

Гурван өдрийн ажил хаялтын явцад компанийн удирдлагын зүгээс яриа хэлцэл явуулах ямарваа оролдлого гаргаагүй учир ийм шийдвэрт хүрсэн гэж “Самсунг электроникс”-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэл мэдэгджээ.

Тэдний мэдээлснээр, гишүүдийнх нь 6000 гаруй нь ажил хаялтад нэгдэхээ хэдийн илэрхийлсэн, тэдний 5000 гаруй нь үндсэн, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарынх байгаа юм байна.

Харин компанийн зүгээс ажил хаялтын эхний 2 өдрийн хугацаанд үйлдвэрлэлд ямар ч гацаа саатал гараагүй гэж мэдэгджээ.

Ерөнхийдөө компани болон ажилчдын хооронд энэ оны нэгдүгээр сараас хойш хэд хэдэн үе шаттай хэлэлцээ хийсэн боловч цалингийн шатлал, амралтын систем болон урамшуулалтай холбоотой ялгаа зөрүүг багасгах тохиролцоонд хүрч чадахгүй байна.

Үйлдвэрчний эвлэл бүх ажилтныг амралтын нэг өдөртэй болгох, мөн 2024 оны цалингийн гэрээнд гарын үсэг зураагүй бүх 855 Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цалинг мэдэгдэхүйц нэмэх шаардлага тавьжээ.

Ээлжийн амралтын мөнгийг нэмэх, ажил хаялтын хугацааны цалинг нь нөхөж олгох шаардлага мөн тавьж буй юм байна.

Дэлхийд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч, бас ухаалаг утас, зурагт үйлдвэрлэгч "Самсунг электроникс"-ийн 125 мянгаар тоологддог нийт ажилтны 24 орчим хувь нь NSEU хэмээх энэ Үйлдвэрчний эвлэлд гишүүнчлэлтэй байна.

Ажил хаялтаа хугацаагүй үргэлжлүүлэхээ зарласных нь дараагаас Өмнөд Солонгосын Хөрөнгийн бирж дээр компанийн хувьцаа 0.5 орчим хувиар буурсныг "Ёнхап" мэдээлсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт "Самсунг электроникс" хоёрдугаар улирлын ашиг орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15 дахин өссөн дүн үзүүлнэ гэдэг хүлээлттэй байгаагаа зарлаж байсан.

Хиймэл оюун ухааны технологи эрчимжсэнээр дэвшилтэт загварын хагас дамжуулагчийн үнэ өссөн нь компанийн ашиг орлого огцом өсөлттэй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийж байна. 2024-06-29

БНСУ дахь Монголчуудын Монгол наадам 2024.07.06 өдөр болно. 2024-06-29

БНСУ-д Монгол Улсын 52433 иргэн оршин сууж байна 2024-07-01

БНСУ-ын Сөүл хотын захиргааны урд осол гарч, 9 хүн амь насаа алдлаа.  2024-07-02

БНСУ, Япон усууд НАТО-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 2024-07-14

БНСУ-ын “Самсунг электроникс” корпорацийн Үйлдвэрчний эвлэл гишүүдээ ажил хаялтад уриалжээ 2024-07-14

БНСУ-д олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнээс А.Түвшинбаяр тэргүүн байр эзэлжээ. 2024-07-18

БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд хогтой уут бүхий агаарын бөмбөлөг унажээ. 2024-07-24

Умард Солонгосын өмнөд хил дээр 250 пуужин харвагч байрлуулжээ 2024-08-06

БНСУ-ын Сөүл хотод Монгол хүүхдийн загварын долоо хоног болно. 2024-08-09

БНСУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 онд 10.030 вон байхаар тогтоолоо 2024-08-13