БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд хогтой уут бүхий агаарын бөмбөлөг унажээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд хогтой уут бүхий агаарын бөмбөлөг унажээ.

Умард Солонгосоос илгээсэн хогтой уут бүхий агаарын бөмбөлөг БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд лхагва гарагт унасан боловч ямар нэгэн аюултай зүйл илрээгүй гэж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанаас /ЕХА/ мэдэгджээ. 

Умардын талаас лхагва гаргийн өглөө илгээсэн агаарын бөмбөлгүүдийг шалгах үеэр ерөнхийлөгчийн оффисын хашаанд унасан хогийг олж илрүүлсэн тухай ЕХА мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын идэвхтнүүдийн хил дамнуулан илгээж буй Пёньяны эсрэг суртал ухуулгын хуудсуудын хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сараас хойш хог дүүжилсэн олон мянган агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгос руу илгээжээ.

“Хими, биологи, радиологийн хариу арга хэмжээний багийнхны хийсэн шалгалтаар бөмбөлгүүд ямар нэгэн аюул, бохирдолгүй болохыг тогтоосон тул тэдгээрийг гаргаж хаясан” гэж ЕХА-ны мэдэгдэлд дурджээ. Мөн Штабуудын дарга нарын нэгдсэн хороотой хамтран үргэлжлүүлэн хяналт тавьж байна гэв.

Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, уг агаарын бөмбөлгийг унахаас нь өмнө ажиглалтын төхөөрөмжөөр цаг алдалгүй илрүүлсэн боловч түүнд юу агуулагдаж байгааг мэдэхгүй тул агаарт байхад нь устгахад хүндрэлтэй байжээ.  

Агаарын бөмбөлгүүдэд байгаа зүйлс тархаж, хохирол учруулж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа тул цэргийнхэн тэдгээрийг буудаж унагахгүй байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д Монгол Улсын 52433 иргэн оршин сууж байна 2024-07-01

БНСУ-ын Сөүл хотын захиргааны урд осол гарч, 9 хүн амь насаа алдлаа.  2024-07-02

БНСУ, Япон усууд НАТО-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 2024-07-14

БНСУ-ын “Самсунг электроникс” корпорацийн Үйлдвэрчний эвлэл гишүүдээ ажил хаялтад уриалжээ 2024-07-14

БНСУ-д олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнээс А.Түвшинбаяр тэргүүн байр эзэлжээ. 2024-07-18

БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд хогтой уут бүхий агаарын бөмбөлөг унажээ. 2024-07-24

Умард Солонгосын өмнөд хил дээр 250 пуужин харвагч байрлуулжээ 2024-08-06

БНСУ-ын Сөүл хотод Монгол хүүхдийн загварын долоо хоног болно. 2024-08-09

БНСУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 онд 10.030 вон байхаар тогтоолоо 2024-08-13

АНУ болон Өмнөд Солонгосын арми цуврал сургуулилалт хийхээр болжээ. 2024-08-14

Умард Солонгос улс гадаадын жуулчдад хилээ нээнэ 2024-08-15