БНСУ-д олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнээс А.Түвшинбаяр тэргүүн байр эзэлжээ.

БНСУ-д олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнээс А.Түвшинбаяр тэргүүн байр эзэлжээ.

Солонгосын Сөүл хотод олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээн болж, манай улсаас бүжигчин А.Түвшинбаяр тэргүүн байр эзэлжээ.

Тодруулбал, өчигдөр өндөрлөсөн 21 дэх удаагийн Сөүлийн бүжгийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр үндэсний бүжгийн төрөлд нэгдүгээр байр эзэлж, шагналаа гардан авсан байна. Тэрбээр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр олонд танигдсан нэгэн билээ. Энэхүү тэмцээн нь Азийн “А” зэрэглэлийнх гэдгээрээ онцлогтой бөгөөд 20 гаруй улсын гоцлол бүжигчид оролцсон байна.

Бүжигчин А.Түвшинбаяр цахим хуудастаа “Монгол бүжгийг тэмцээний хажуугаар нээлт, хаалт гээд нийт дөрвөн удаа бүжиглэлээ. Үнэхээр өвөрмөц гайхалтай гэдгийг энд байгаа хүмүүс заал дүүрэн орилж гайхалтайгаар мэдэрсэн нь миний хувьд монгол хүний омогшил мэдэрч бардам сайхан байлаа. Энэхүү тэмцээнд хамт оролцсон монгол бүжигчид болон Монгол Улсын Консерваторийн оюутан суралцагчдадаа баяр хүргэе. Тусалж дэмжсэн, намайг хурцалсан бүх хүнд талархал илэрхийлье. Гэр бүлийн гишүүд,  багш нартаа баярлалаа” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ дахь Монголчуудын Монгол наадам 2024.07.06 өдөр болно. 2024-06-29

БНСУ-д Монгол Улсын 52433 иргэн оршин сууж байна 2024-07-01

БНСУ-ын Сөүл хотын захиргааны урд осол гарч, 9 хүн амь насаа алдлаа.  2024-07-02

БНСУ, Япон усууд НАТО-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ 2024-07-14

БНСУ-ын “Самсунг электроникс” корпорацийн Үйлдвэрчний эвлэл гишүүдээ ажил хаялтад уриалжээ 2024-07-14

БНСУ-д олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээнээс А.Түвшинбаяр тэргүүн байр эзэлжээ. 2024-07-18

БНСУ-ын Ерөнхийлөгчийн оффисын хашаанд хогтой уут бүхий агаарын бөмбөлөг унажээ. 2024-07-24

Умард Солонгосын өмнөд хил дээр 250 пуужин харвагч байрлуулжээ 2024-08-06

БНСУ-ын Сөүл хотод Монгол хүүхдийн загварын долоо хоног болно. 2024-08-09

БНСУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 онд 10.030 вон байхаар тогтоолоо 2024-08-13

АНУ болон Өмнөд Солонгосын арми цуврал сургуулилалт хийхээр болжээ. 2024-08-14