БНАСАУ Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг дэлбэлжээ

БНАСАУ Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг дэлбэлжээ

БНАСАУ-ын тал Өмнөд Солонгостой холбогддог авто замын зарим хэсгийг дэлбэлсэн тухай Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлийг эш татан мэдээлжээ.

"Цэрэггүй бүсээс хойд зүгт авто замын зарим хэсгийг Умард Солонгосын тал үд дундын орчимд дэлбэлсэн. Манай цэргүүд бэлэн байдла дээшлүүж, ажиглалт хяналтаа нэмэгдүүлж байна" гэж уг мэдэгдэлд дурдсан байна. 

Энэ алхам нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгостой харилцаагаа бүрмөсөн таслахаар шийдсэнийг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. Ким Жөн Ун аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтнуудтай тэр болгон хийдэггүй уулзалтыг хийснээс хойш нэг өдрийн дараа авто замуудыг хэсгийг дэлбэлжээ. Уг уулзалтын үеэр тэрбээр Өмнөдийн талыг Пёньяны дээгүүр нисгэгчгүй онгоц хөөргөсөн гэж буруутгаж, үүнийг "ноцтой өдөөн хатгалга" гэж мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.