Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-тай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов-тай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцоно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д гэмтэл согогийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг сургана 2024-10-03

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын валютын сангийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа 2024-10-05

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа 2024-10-05

12 ордын зурхайг танилцуулж байна 2024-10-07

ОУХМ А.Энхтүвшин Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ 2024-10-07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ 2024-10-07

Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням хэмээх шинэ дэвжээгээ нээжээ. 2024-10-07

БНСУ-ЫН ПУСАН ХОТТОЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 2024-10-07

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргав 2024-10-08

Зүүн аймгуудаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 2024-10-09

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-10-09