Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргав
![Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргав](http://olnodo.com/media/post/2024-10/FYnbgo3tlF9bSTjGearkdfjOsZ6YpxCC6uFuK5yl.jpeg)
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргалаа.
Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660 мянган төгрөг байна. Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргажээ. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжихийг ГБХНХЯ мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.