Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням хэмээх шинэ дэвжээгээ нээжээ.
Мэргэжлийн сумо бөхийн сэкивакэ асан Кёкүтэнхо Н.Цэвэгням хэмээх шинэ дэвжээгээ Оошима ояката Токио хотын Кацүшика дүүргийн Аотод нээжээ.
Шинэ байрны шинэ дохён дээр “Оошима” дэвжээний есөн бөх анхны бэлтгэлээ хийсэн байна. Ингэснээр Кёкүтэнхо шинэ байрандаа орж, өрх тусгаарлалаа. Гурван давхар барилгад цолтой бөхчүүдийн өрөө, залуу бөхчүүдийн нийтийн том өрөө, бэлтгэлийн өрөө гэх мэт бүх зүйл багтсан байна.
Тэрбээр нээлтийн ёслолын үеэр ярихдаа, “Одоо л нэг дэвжээ эзэмшсэн ояката жинхэнэ утгаараа боллоо. Баяртай байна. Эхнэр, гурван хүүхэд маань ч энэ байранд амьдарна. Гол анхаарах зүйл нь шинэ, залуу бөхчүүд байлаа. Тэдний өрөөг гэрийнхээ өрөөний хажууханд байрлуулсан. Аав, ээжээс нь хүүхдийг нь сумоч болгоно гээд авсных сайн харж хандахгүй бол болохгүй. Насанд хүрээгүй хүүхэд ч бий. Дэвжээ гэдэг бол нэг гэр бүл” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.