БНСУ Шар тэнгисийн чиглэлд баллистик пуужин харвасан

БНСУ Шар тэнгисийн чиглэлд баллистик пуужин харвасан

Умард Солонгосын тал саяхан пуужин туршсаны хариуд Өмнөд Солонгосын тал Шар тэнгисийн чиглэлд баллистик пуужин харвасан тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. 

Тус агентлагийн мэдээлснээр, нийслэл Сөүл хотоос 108 километрийн зайд орших Тэан (Чунчоннам-до муж) хошуунд болсон сургуулилалтын үеэр ойрын зайн тусгалтай “Хёнму-2” ангиллын баллистик пуужинг харвасан байна. Өмнөд Солонгосын тал Пёньяны “аливаа өдөөн хатгалгын хариуд арга хэмжээ авахад” бэлэн байгааг харуулах зорилгоор хийсэн уг сургуулилалтын үеэр Умард Солонгосын хөлөг онгоцуудад цохилт өгөх тактик боловсруулжээ. 

Умард Солонгосын тал тив алгасагч “Хвасон-19” шинэ баллистик пуужинг 10 дугаар сарын 31-ний өдөр туршсан юм. Пуужин дээд тал нь 7687.5 км өндөрт хүрч, 1001.2 км замыг 5156 секундэд туулсан гэж тус улс мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.