БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харважээ

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харважээ

Японы батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан тус улсын эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын харвасан пуужин Хоккайдо мужийн ойролцоо орших Окүшири арлаас баруун зүгт 300 км зайтай унасан ажээ.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүйн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан энэ пуужин нь тив алгасагч пуужин байх магадлалтай гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор Японы засгийн газар үндэсний аюулгүйн зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.